2014-04-07
Монгол Улсад Хөнгөн атлетикийн спорт хөгжсөн нь
 1921 оны Хувьсгалаас өмнө  хөнгөн атлетикийн спорт тоймлосон  чиглэлтэй  хөгжиж  байгаагүй ч мориноос хурдан гүйдэг_, ширэн оосортой  чулуу /дүүгүүр шидэлттэй төсьэй/ шидэж цэц мэргээ сорьдог хуруу дарам цөөн хүмүүс  байжээ.

Тэдний  тухай  ам дамжин яригдаж  ирсэн  зарим жишээг дурдахад  XIX зууны сүүл, ХХ зууны  эхэн /1862-1964 он/ үед  хуучин Түшээт хан аймгийн Боргжигон цэцэн вангийн хошууны /одоогийн Төв аймгийн Баянжаргалан сум/ нутагт Мижидийн Тавхай  нутгийнхний нэрлэснээр  “Гялан Тавхайхэмээх  хүн амьдарч байжээ. Тавхайтай  нутаг нэгт  үе чацуу Данайн Гэндэн, Боор Яринпил гэдэг гайхамшигтай  хурдан  хүмүүс байсан ч  Тавхай  хурдны  хувьдз гарамгай, хол зайд бусдаасаа илүү  аж. Гялан Тавхай ядарсан зарим нөхөддөө явганаар  улаа нэхэж яаруу  ажлаар  дүрэмддэг элч нарыг  ямар ч  гэсэн зам хаадаг, гурван өртөө газрыг  гудиггүйхэн  нэхчихдэг нэгэн байв. Элчийн гурав дахь  морь эцэхийн туйлд  хүрдэг нь Тавхайн  тэсвэртэй  хурд сүүлдээ  нэмэгддэгийнх юм гэсэн домог яриа  монголчууд гүйлтийн ямар ч шайд гүйх чадвартайн нотолгоо юм.

Автономит Монгол улс 1911 онд байгуулагдаж  орос цэргийн сургагч нарыг урин ирүүлж монгол цэргийн дарга нарыг бартаат гакар гүйх, уртад харайх, чулуу алсад  шидэх зэрэгт сургаж, ийм журмаар  дайчдын  бие бялдрыг  чийрэгжүүлэн  хөнгөн атлетикийн  зарим төрөл  хөгжих эхлэл суурь тавигдсан байна.

1930-аад  оны дунд  үеэс хөнгөн атлетикийн сонгомол зай, төрөл  дэлгэрч эхэлсэнч  нийтлэг  хөгжлийг хараахан олоогүй учир Монгол ардын  хувьсгаль армийн  дайчид 1000 м-т  гүйх уртад  байрнаас  болон  гүйлтээс  харайх, гранат шидэх төрлөөр хичээллэж  байв.

1945 онд спорт клубХүч”, “Хилчинбайгуулагдаж  хөнгөн атлетикийн  уралдаан  тэмцээн  зохиож, үзүүлэх тоглолт хийдэг байсан нь уг спортыг өргөн  олонп сурталчлахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

Мөн 1946 онд Улаанбаатар хотод  спортын  сайн дурын Ард, Хөдөлмөр, Соёл, Цэрэг зэрэг нийгэмлэгүүд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулсанаар хөнгөн атлетикийн спортыг  хөгжүүлэхэд  томоохон  хувь нэмэр оруулжээУлаанбаатар хотын Биеийн тамир спортыг хороонд 1976 онд бүтцийн  өөрчлөлт хийж хөнгөн атлетикийн  төрлийг  хариуцсан зааварлагчтай болж хөнгөн атлетикийн төрлөөр  Улаанбаатар хотын аварга  шалгаруулах  тэмцээнийг тогтмол явуулах болжээ.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1947 оны 4 сарын 25-ны  өдрийн шийдвэрээр Биеийн тамир, спортын  улсын нэгдсэн  бодлогыг эрхлэх төв  байгууллага БНМАУ-ын СнЗ-ийн  дэргэдэх Биеийн тамир, спортын хэргийг эрхлэх хороо байгуулагдаж улмаар 1960 онд Монголын Биеийн тамир  спорт эвлэлийн төв  зөвлөл /МБТСЭ/ нэртэй  олон нийтийн байгууллага болон  өргөжив.

Биеийн тамир спортын төв байгууллага бий болсноор хөнгөн атлетикийн спорт хүн амын нийтлэг  хүрээллийг олж 1958 оноос ерөнхий боловсролын  болон тусгай дунд, их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт заавал орох хичээлд  ийн хичээл орох болов.

Хөдөлмөр  батлан хамгаалахад бэлэн  /ХБХБ/ тэмдгийн I, II, III ангиллын  нормативт 100м, 1500м-ийн гүйлт, урт, өндрийн харайлт, бөөрөнцөг түлхэлтийн төрөл  орж спортын  сайн дурын  нийгэмлэгүүдийн дэргэд хөнгөн атлетикийн секц, бүлгэм  тогтмол хичээллэдэг болов.

Хөнгөн атлетикийн  уралдаан тэмцээний тогтолцоо үүссэн нь

Ардын хувьсгалын 18 жилийн  ойгоор  зохиогдсон  улсын чанартай уралдаан тэмцээнийг  эс өгүүлвэл 1940-өөд  оны дунд үеийг хүртэл  зөвхөн аймаг, хотын төвд уралдаан тэмцээн явагддаг байжээ.

3000 залуусын жагсаал, гимнастикийн тоглолтоор эхэлсэн  улсын анхдугаар  спартикиад 1946 оны 7 сарын 11-нд АХ-ын 25 жилийн ойн баяраар хөнгөн атлетикийн уралдаан тэмцээн 100м, 300м, 1000м, 4х100м, 4х200м-ийн  буухиа гүйлт , урт өндрийн харайлт, зээрэнцэг, бөөрөнцөг, гранат шидэлтийн төрлөөр  явагдаж 232 тамирчин  оролцон үзэгч олны  сонирхлыг  ихэд татсан сайхан арга хэмжээ болсон байна.

Спартикиадын  эмэгтэйчүүдийн 100м-т 42, уртын харайлтанд 18, өндрийн  харайлтанд 18, эрэтэйчүүдийн  1000м-т 20, 3000м-т 28, уртын харайлтанд 20, өндрийн харайлтанд 19 тамирчин оролцжээ.

1946-1954 оны АХ-ын ойн баяраар  зохиогдсон  спартикиад нийтийн  биеийн тамирын хөдөлгөөний өрнөлт тамирчдын ур чадварын том үзлэг, ард түмний  спортын  томоохон баяр болж байв.

Спартикиадын  арга хэмжээ нь  спортыг  төв, орон нутагт хөгжүүлэхэд чухал үүрэг  гүйцэтгэсэн юм.

1957 онд улсын  аварга  шалгаруулах тэмцээн, 1959 онд нийслэл  хотын  өвлийн  аварга шалгаруулах  уралдаан тэмцээн зохиож байсан нь  манай оронд  бүтэн жилийн  сургалт дасгалжуулалтыг явуулах зайлшгүй  нөхцөлийг бий болгосон.

Үүний үр нөлөөгөөр зэрэг, цолтой тамирчин, хичээллэгчдийн  тоо байнга  өсч нэгэн үе1990 оны улсын  статистикийн дүн бүртгэлээр хөнгөн атлетикаар хичээллэгчид  98878, зэрэг уолтой  тамирчид 6403-т хүрч  байсан удаатай.

1949 онд анх  удаа хилийн дээс алхаж албан ёсны олон улсын  тэмцээнд оролцсон хүн бол олон талт авьяаслаг тамирчин Д.Агваандугар байлаа. Тэрээр 1949 онд Будапешт хотноо  Дэлхийн Залуучууд  Оюутны  их наадамд 100 м  гүйлт, урт, өндрийн  харайлтын  төрөлд  амжилттай  оролцож, О.Цэрмаа 800м-ийн зайд II байр эзэлж олон улсын тэмцээнээс  анхны мөнгөн  медалийг эх орондоо  авчирсан байна.

Улаанбаатар хотноо  анх удаа 1957 оны 6 сарын 21-23-ны өдрүүдэд БНХАУ, БНСАУ, ЗСБНАБуриад, БНМАУ зэрэг улс  оролцсон Азийн  социалист орнуудын  олон улсын тэмцээнд:

Д.Агваан 400 м-ийн  зайд алтан медаль

Х.Цэндээхүү 100м-ийн зайд мөнгөн медаль авч олон  улсын спортын  тавцанаа  медальт байрны төлөө  найдвартай өрсөлдөх  үүздийг баттай нээсэн юм. Азийн  социалист орнуудын олон улсын хоёр дахь тэмцээн 1960 оны 10 сарын 24-25-нд БНАСАУ-ын Пхеньян хотноо болж манай тамирчид:

Эмэгтэйчүүдээс:

Д.Долгоржав уртын харайлтанд 4м 46 см харайж хүрэл медаль

Т.Цэрэндолгор бөөрөнцөг түлхэлтэнд 10 м33 см-ийн амжилт үзүүлж хүрэл медаль

4х100м-ийн буухиа гүйлтэнд Д.Туяа, С.Тэрбиш, Ц.Дэжидмаа, Д.Долгоржав нар мөнгөн медаль

 

Эрэгтэйчүүдээс:

-Д.Агваан 400м-ийн зайд 50.6 секунд гүйж мөнгөн медаль

-С.Даваадорж зээрэнцэг 44м 80см шидэж хүрэл медаль

-Д.Бат-Очир 800 м-ийн зайд 2.04,8 секунд гүйж хүрэл медаль

-4х100м-ийн буухиа  гүйлтэнд С.Цэдэвсүрэн, Г.Жигжидсүрэн, Д.Янжмаа, Д.Агваан нар хүрэл медаль

-4х400м-ийн буухиа гүйлтэнд Д.Бат-Очир, Б.Бадрах, Д.Агваан, Д.Янжмаа нар 3.36,6 секунд  гүйж  мөнгөн медалийг эх орондоо авчирсан түүхтэй юм.

Уул амжилтыг  улам  бататган Хельсинк хотноо 1962 оны 8 сард болсон  Дэлхийн  оюутан залуучуудын Их наадамд Д.Намжилмаа бөөрөнцөг түлхэлтээр, эрэгтэйчүүдийн  4х400м-ийн  буухиа гүйтэнд Ю.Бмябаа, Д.Янжмаа, Е.Дондог, Г.Мягмаржав нар хүрэл  медалийг тус тус авсан билээ. Куба улсын нийслэл Гавана хотод 1967 оны 10 сард болсон  Олимпийн эрх олгох  олон улсын тэмцээнд Д.Намжилмаа  зээрэнцэг  шидэлтээр  мөнгөн медаль авч  олимпод оролцох эрхийг  авсан түүхтэй. 1971 оны 3 сард Москва  хотод өвлийн  олон улсын тэмцээнд Б.Энхбаатар 60 м-ийн зайд 6.6 секунд хурдалж  мөнгөн медаль хүртсэн.

Казакстан, Киргиз, Туркмен, Москва, БНАСАУ, Өвөрмонгол, Буриад улсын баг тамирчидтай уулзалт  тэмцээнийг 1958, 1960, 1961, 1972, 1979, 1986, 1987, 1991 онд тус тус зохиож  амжилт  ур чадвараа  ахиулж  байжээ.

1977 онд Будапештэд зохиогдсон  Үйлдвэр хоршооллын  олон улсын  спартикиадад Б.Энхбаатар уртын харайлтад  алтан медаль, 1977 онд БНАГУ-ын Халле хотод  зохиогдсонВладимир Церпик”-ийн тэмцээнд Б.Батцэнгэл 800 м-т хүрэл медаль, 1978 оны 6 сард Софи хотод явагдсанНародна Младешсонины  нэрэмжит, олон улсынГран притэмцээнээс С.Сарантуяа 1500м-т алтан медаль, 10000м-т Б.Мөнхдалай хүрэл медаль хүртэж, 1987 онд БНПАУ-ын Зелоногур хотод болсон  олон улсын тэмцээнээс  Ц.Одонбаяр 100м-ийн зайд  мөнгөн медаль, 2003 онд Японы Тояама  хотод болсон олон улсын  марафон гүйлтийн 21 км-ийн 0975 м-ийн зайд Б.Сэр-Од, Б.Батцэцэг нар хүрэл медаль, 2003 онд Бээижн хотноо болсон  олон улсын  “Екедин буухиатэмцээний 10000м-ийн зайд хүрэл  медаль, 2004 онд Саүл хотноо  болсон   олон улсын наадмын 1500м-ийн зайд Л.Отгонбаяр мөнгөн медаль, 5000м-ийн изайд алтан медаль, Б.Сэр-Од 5000м, 10000м-ийн зайд алтан медаль хүртсэн.

Б.Батцэцэг 2004 онд Тайваньд болсон Зүүн Азийн марафон гүйлт  42 км 195 м-ийн зайд мөнгөн медалийг эх орондоо авчирсан билээ

Сэтгэгдэл:


Маш гоё мэдээлэл олж уншлаа ирээдүйд хичээж байгаад заавал амжилт гаргах болно
Бичсэн: Бүжинлхам (зочин) цаг: 13:23, 2024-11-26 | Холбоос | |


Энэ миний хичээл би хичээлээ хийж бн
Бичсэн: Зочин цаг: 21:12, 2024-11-13 | Холбоос | |


Зайл
Бичсэн: Зочин цаг: 10:31, 2024-09-16 | Холбоос | |


난 오늘
Бичсэн: Зочин цаг: 10:57, 2024-09-09 | Холбоос | |


маш их таалагдлаа
их гоё зүйл олж уншлаа
Бичсэн: Зочин цаг: 16:33, 2023-10-17 | Холбоос | |


таалагдлаа
Бичсэн: Зочин цаг: 14:08, 2014-10-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax