2014-04-07
Олон Улсын хөнгөн атлетикийн холбооны үүсэл хөгжил
 Олон улсын Хөнгөн атлетикийн Холбоо /IAAF/ нь хөнгөн атлетикийн  спортын Дэлхийн Удирдах Дээд байгууллага бөгөөд 1912 оны Шведтйн Стокольмын зуны  олимпийн наадмын  хөнгөн атлетикийн  тэмцээнээс  хойш 2 өдрийн дараа Австрали, Австри, АНУ, Бельги, Герман, Грек, Дани, Египет, Унгар, Канад, Орос, Норвеги, Финлянд, Франц, Швед, Их Британи, Чили зэрэг 17 улсын  төлөөлөгчдийн оролцоотойгоор  олимпийн наадам, олон улсын  уралдаан тэмцээн зохиох, рекорд амжилтыг  батламжлах зэрэг бэрхшээлтэй асуудлыг  шийдвэрлэх  зайлшгүй  шаардлагыг хэлэлцэн 1912 оны 7 дугаар сарын 17-нд ОУХАСХ /IAAF – International Amarteur Athletic Federation/-г  байгуулжээ.

1913 онд Берлинд  хуралдсан  чуулганаар  холбооны  анхны  дүрмийг  баталж Шведийн иргэн Зигфрид Эдстромийг Ерөнхийлөгчөөр, Кристиан Холлстремийг хүндэт даамлаар  сонгожээ. 1914 онд Францын  Лион хотноо болсон  чуулганаар  олон улсын  уралдаан тэмцээний дүрмийг баталж, дэлхийн рекорд амжилтыг  анх удаа нийтэлж, үндэсний  холбоодод уралдаан тэмцээний  дүрмээ  боловсруулахыг даалгаж Шведийн иргэн Хилдингом Коеллманыг хүндэт  даамлаар сонгосон.

1930 онд Бо Эклунд /Швед/ хүндэт даамал, нарийн бичгийн даргаар  сонгогдож энэхүү  сонгуулт ажлыг 1946 он хүртэл  гүйцэтгэсэн.

Эвери Брэндедж /АНУ/-ээр ахлуулсан  хороо шийдвэр  хэрэгжүүлэх, дүрэм болон  рекордын асуудлыг  хариуцах болсон байна. Эл хороо нь 1934 онд Турин  хотод  Европ тивийн  аварга шалгаруулах  тэмцээнийг  зохион байгуулах  асуудлыг  шийдвэрлэсэнУг тэмцээн зохион байгуулагдсанаар  тив ба бүсийн холбоодын эхлэл тавигджээ.

Улс орнуудын тив болон  бүсийн байршлаар  тодорхой группүүдэд хуваагдан аварга шалгаруулах  тэмцээнүүдээ зохиож ирсэн.

1968 онд IAAF-ийн  их хурлаар  тив ба бүёийн холбоодыг  байгуулсан.

-1969 онд ЕАА Европын Хөнгөн атлетикийн  холбоо байгуулагдаж одоо 49 улс хамрагдаад байна.

-1972 онд ОААДалайн  бүсийн холбоо байгуулагдаж одоо 19 улс хамрагдаад байна.

- 1974 онд ААААзийн  хөнгөн атлетикийн  холбоо байгуулагдаж одоо 45 улс хамрагдаад байна.

-1989 онд САААфрикийн хөнгөн атлетикийн холбоо  байгуулагдаж одоо 53 улс хамрагдаад байна.

1989 онд NACAC –хойд, Төв Америк болон Карибын Хөнгөн атлетикийн  холбоо байгуулагдаж  одоо 32 улс хамрагдаад байна.

1989 онд Cosudatle – Өмнөд Америкийн  Хөнгөн атлетикийн  холбоо байгуулагдаж  одоо 13 улс хамрагдаад байна.

Хөнгөн атлетикийн тамирчдын  амжилт улам  эрчимтэй өсч мэргэжлийн түвшинд  хүрч байгаатай  холбогдуулан 2001 онд  Канадын Эдмонтон  хотод болсон Хөнгөн атлетикийн 44 Их хурлаас ОУХАСХолбоо нь  нэрбилэгдлээ  өөрчилж ОХХАХолбоо гэдэг нэртэй  болсон. “Олон улсын Хөнгөн атлетикийн  холбоо”  болон нэрээ өөрчилж өнөөдөр  үндсэн чиг үүргийнхээ  зэрэгцээ, телевиз сурталчилгаа, маркетингээс олсон орлогоор мэргэжилтнүүдийг дэмжин тусалж  чаддаг тийм  спорт  болтлоо  өөрийн гэсэн статустай болж чадсан.

ОУХАХ нь энэ  жилүүдэд ОУХАХ нь  бүтэц, зохион байгуулалтын хувьд  боловсронгуй  болж  гишүүн  улсын тоо 1912 онд 17 улс, 1913 онд 34 улс, 1964 онд 130 улс, 1978 онд 160 улс, 1982 онд 170 улс, 1992 онд 200 улс, 1993 онд 204 улс, 2005 оны байдлаар 211 гишүүн  улстай  болсон байна.

ОУХАХ-ны төв  1912-1946 онд Стокольмд, 1946-1993 онд Лондонд, 1993 оноос одоог хүртэл Монакод байрлан  үйл ажиллагаагаа  явуулж байна

Сэтгэгдэл:


ene medeelel ih hereg bollo shuu
Бичсэн: Зочин цаг: 19:25, 2015-09-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax